Эрх хонгор салхи

Эрх хонгор салхи
Зохиогч нь Гончигийн Батжаргал хэмээх уул уурхайн инженер эмэгтэй аж. Ном олон дүрүүдтэй юм. Гол дүр нь өсгөсөн аав ээж, төрүүлсэн эцэг эх, түшиг тулгуур нь болсон хань ижил, үр хүүхэд, ажиллаж байсан хамт олон, найз нөхөд нь байна. Хүний тухай бичнэ гэдэг хэн бүхний чаддаг ч ажил биш, хийдэг ч ажил биш юм. Хүн бүр өөр өөрийн өнгө төрхтэй, өөр өөр ертөнцтэй болохоор тэр ертөнц рүү өнгийж бичих их хэцүү ч Батжаргал чадсан байна...