Дорно зүгт өвс болно
"Дорно зүгт өвс болно" ном найрагчийн 2000-2010 оны хооронд бичсэн шүлгүүдээсээ сонгож бэлтгэсэн ном аж. Бусад улс орнуудын яруу найргийн сэтгүүл, антологит хэвлэгдсэнээс гадна “А very big white elephent” /2007 орчуулагч Ш.Цог, Ж.Гэндэндарам, Саймон Викхам Смит/, “When humans become grass” /2008 орчуулагч Саймон Викхам Смит/, “East and West” /2010 орчуулагч, яруу найрагч Лун Коффин/, “Un ojo en la palma de mi mano” /2009 орчуулагч Ивонне Мартин/ зэрэг англи, испани хэл дээр бэлтгэж хэвлүүлсэн номуудынх нь шүлгүүд орчуулгын хамт тус номонд орсноороо онцлог болжээ.