Спортын онол, арга зүй

Спортын онол, арга зүй
Биеийн тамир, спортын мэргэжлээр суралцагч оюутан, багш, дасгалжуулагч нарт зориулав.
Тус сурах бичгийн агуулга нь, өсвөрийн тамирчдыг бэлтгэх дасгалжуулалтын онол, арга зүйн мэдлэгийг практик үйл ажиллагаатай холбоход чиглэсэн бөгөөд энэ нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Нэгдүгээр хэсэг: спортын тухай ойлголт, мөн чанар, үнэт зүйл, спортын төрлүүдийн ангилал, практик үйл ажиллагааны онцлог, нийгмийн үүрэг ач холбогдол, тэмцээний үйл ажиллагааны зорилго, зорилт, ач холбогдол, спортын сонгон шалгаруулалтын зохион байгуулалт, арга зүй, шалгуур, өсвөрийн тамирчдын сонголтод нөлөөлөх хүчин зүйлүүд.
Хоёрдугаар хэсэг: спортын бэлтгэлийн тогтолцоо, олон жилийн бэлтгэлийн нэг ба хоёрдугаар үеийн онцлог, дасгалжуулалтын шат тус бүрийн зорилго, зорилт, агуулга, арга, хэрэглүүр, ачаалал, бие бялдар, техник, тактик, сэтгэл зүйн бэлтгэлийн онол, арга зүй.
Гуравдугаар хэсэг: дасгалжуулалтын арга, хэрэглүүр, ачаалал, зарчмуудын тухай ойлголт, агуулга, ангилал, ач холбогдол, жилийн төлөвлөлт, тэдгээрийг бүрдүүлэгч мөчлөгүүдийн зорилго, зорилт, хэлбэрүүд мөн дасгалжуулалтын удирдлага, хяналт, орчин, аюулгүй байдалд тавигдах шаардлага, газар зүйн өндөрлөг бүс дэх онцлогийг авч үзсэн.
“Дасгалжуулалтын практик хэрэглээ” дөрөвдүгээр хэсэг: өсвөрийн тамирчдын олон жилийн бэлтгэлийн “Суурь” дасгалжуулалтын шатанд хэрэгжүүлэх жишиг хөтөлбөр боловсруулах арга зүйг 15 алхмаар тайлбарласан. Оюутнууд энэ арга зүйгээс санаа авч, өөрийн бүтээлч сэтгэлгээгээр бие дааж дасгалжуулалтын бичил хөтөлбөр боловсруулна. Өөрөөр хэлбэл, өмнөх бүлгүүдэд үзсэн онолын мэдлэгээ ашиглан спортын тодорхой төрлөөр хөтөлбөр боловсруулах юм.