Шинэ аав
Шинэ аав
Сайн уу? Найзууд аа.
Энэ оны тавдугаар сарын арван нэгний өлзийтэй сайхан өдөр эл номын зохиогч Ч.Ганжавхлан маань ихэр хүүгийн аав болжээ. Тэрээр одоо гурван хүүгийн аав. Таван жилийн өмнө ууган хүү Анир нь мэндлэхэд “Шинэ аав” нэртэй хуудас нээн хөтөлж эхэлсэн аж. Ихэр хүүгийн аав болоод хөл нь газар хүрэхгүй нисэж явахад нь дотнын найз нь “Адал явдал эхэллээ дээ найз минь, шинэ аав хуудас амилах нь дээ” гэж хэлснээр ёстой л амилсан даа. Ямар ч хачиргүйгээр үнэнийг өгүүлсэн бичвэрүүд нь ном болж уншигч таны гарт очиж байна. Энэ бол бидний анхны ном юм.
Хамгийн сайхан нь “Шинэ аав” номын редактораар яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалан ажилласан юм.
Сайхан гэдгийн учир нь Баясаа маань ихэр хүүхэдтэй. Хүү, охин хоёр. Ихэр хүүгийн аав ном бичиж, ихэр хүүхдийн ээж нь хянаж буй нь ерөөлтэй сайхан учрал. Шөнөөр хүүхдүүдээ хөхүүлэхдээ ч цэцгийн дохиур шиг дохилзож суугаад хянаж өгсөн юм. Их баярлалаа. Үрс нь эрүүл энх, үйлс нь арвин байг ээ!
Номыг хамтран бүтээсэн хүн бүхэнд мэхийе! Уул шиг нөмөртэй аавууд олон болох болтугай!
Ножо нь
