Гомдолтой байна

Гомдолтой байна
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Сайн уу? Хүүхдүүд ээ.
Айл гэрийн дээвэр дор өөр өөрийн утга учир, өнгө үзэмжтэй түүх өрнөж байдаг. Та энэ зурагт номыг дэлгэх агшинд нэгэн шинэ айлд зочилно. “Аан, би ганцаараа өөдгүй зан гаргадаггүй юм байна шүү дээ” гэх өөрийгөө өмөөрөх сэм сэтгэл. “Өө, ингэж хэлсэн бол илүү үнэмшилтэй байх байж дээ” гэх хожуудсан харамсал. Эцсийн бүлэгт энхэр үрстэйгээ сэтгэлийн нэг цэгт огтлолцох нандин хормыг энэ ном бэлэглэх болов уу гэж итгэнэм. Японы нэн шинэ үеийн, сэтгэл татам, ёгт егөө хүүхдийн номоос нэрлээч гэвэл гагцхүү “Гомдолтой байна” гэх номыг цохон дурьдана.
Зохиолч, зураач Ёшитакэ Шинсүкэ нь ид уран бүтээлээ туурвиж буй залуу уран бүтээлч юм. Түүний зурсан баатруудын нүүрнээс тухайн баатрын сэтгэл хөдлөл, биеийн хэлэмж илт харагдана. Ийм учир аав ээж нь ном уншиж өгөхөд хүүхдүүд гол баатрын нүүрний хувирлыг ажиж, “Энэ хүүхэд яагаад уурлаад байгаа юм бол”, “Энэ хүүхдийн аав худлаа ярьж байгаа юм биш биз” хэмээн эргэцүүлэн сууна.
Ёшитакэ Шинсүкэгийн номыг уншихад томчууд бид санал нэгдэх нь хачирхалтай. Тэр уншигчдадаа алив зүйлийг зааж сургахаас илүүтэй хүүрнэх, хошигнох, ёгтлох ухааныг сүлэлдүүлэн бүтээдэг нь уншигчийн сэтгэлийг өөрийн эрхгүй булаадаг. Тэрээр хүүхдүүдэд зориулан бүтээлээ туурвидаг боловч томчуудын сонирхлыг татаж, хайрыг булаасаар байна.
“НОЖО” хэвлэлийн газраас Японы эхний аравт бичигддэг “PHP” хэвлэлийн газартай хамтарч албан ёсны эрхтэйгээр “MOE”-ийн шагналт, “Гомдолтой байна” номыг эрхлэн гаргаж байна. Монгол аав, ээжүүдийн нийтлэг өнгө төрхийг энэхүү Япон номоос олж хараад гайхах буй заа. Бид чинь хэл ус ондоо ч сэтгэл нэгтэй хүмүүс шүү дээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-25-786-6
- Худалдаанд гарсан огноо : 2021-11-04
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 38 нүүр
- Эрхлэн гаргасан :
Ножо хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Хэмжээс : 225 x 175 x 11 мм
ISBN-13 | 978-9919-25-786-6 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2021-11-04 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 38 нүүр |
Эрхлэн гаргасан | Ножо хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Хэмжээс | 225 x 175 x 11 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй