Өртөөний хүүхдүүд

Main cover


АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2021
Арван нэгдүгээр сар 4
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
244
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-9919-25-854-2
ХЭМЖЭЭС
200 x 125 x 19 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Сайн уу? Найзууд аа.
Та бүхэн “Сайн санааны үзүүрт шар тос” гэдэг
үгийг сонсож байсан уу? Сайхан сэтгэлийн угаас
хийсэн үйл, хэлсэн үгс бүхэн бидний амьдралд
баяр баясал, аз жаргал болон эргэж ирдэг гэсэн
үг шүү дээ. Ножо нь та нартаа хорвоогийн
хамгийн сайхан сэтгэлтэй гурван жаалыг
танилцуулж байна. Бобби, Питер, Филлис гурав
бол бусдад туслахыг чин зүрхнээсээ хүсдэг
эгч дүүс билээ. Хэдий өөрсдийнх нь амьдралд
гуниг зовлон тохиолдсон ч бусдыг аз жаргалтай
болгохын төлөө эр зориг, хөлс хүчээ шавхах
нэгэн түүх эхэлж байна.
Зөвхөн хүүхдийн л хэлж мэдэх гэнэн цагаан,
гэнэ сэргүй үгсийг та унших болно. Хүүхдийн
сэтгэл хэчнээн эмзэг мэдрэмтгий, хиргүй
тунгалаг, уужим хийгээд хүчирхэг гэдгийг
мэдрэх буюу. Сайхан сэтгэлээр эхлүүлсэн
үйл бүхэн бүтэлгүйтлээс ангид оршдгийг,
эрин үеийнхээ талархлыг хүлээж олон хүний
амьдралыг өөрчилдгийг өгүүлнэ. Энэ номон
дотор маш олон төрлийн нулимс бий. Гунигийн
нулимс, цөхрөлийн нулимс, гэмшлийн нулимс,
харууслын нулимс, айдсын нулимс... Бас
баярын нулимс, талархлын нулимс. Залуу
ноёнтон, хүндэт авхай таны өмнө бид гагцхүү
баяр талархлын нулимсан дунд хүүхдийн итгэж
ядан цангинасан дуу сэтгэлд цуурайтсаар
төгсөх амь халуун түүхийг эхлүүлж байна.
“Түүхийн аль ч цагт муу муухай зүйлс
хүчирхэг, хэзээ ч дийлдэхгүй мэт байдаг ч
эцэстээ зөвхөн сайн сайхан зүйлс ялдаг” хэмээх
үгээр таныг төсөөллийн орон зайд замчилъя.
Хүндэтгэсэн: Үүрд чиний үнэнч найз Ножо


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-25-854-2
Худалдаанд гарсан огноо2021-11-04
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо244 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин260 гр
Хэмжээс200 x 125 x 19 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй