ХАР ХАДААН БААТАР
Энэхүү номонд Хамаг Монголын зүүн жигүүрийн их хүчин Жадаран аймгийн ЖамУухайгийн аав Хар Хадаан баатрын амьдрал, ухаан, алдаа оноо, амьдралын дэнсээг хүүрнэсэн.
Аль ч улс үндэстэн тухайн оршин буй газрынхаа хэм, байгальд зохицон амьдарч, удаан оршин суусныхаа хирээр мэдлэг туршлага цуглуулан соёлжсон байдаг. Өмнөх амьдралын түүхээ үгүйсгэн, юу ч мэддэг чаддаггүй харанхуй байсан гэх нь хайрцаглагдсан сэтгэхүйн нөлөө юм. Алив юм улам л хөгжиж, бие биеийнхээ соёлоос суралцан, сайныг нь дэлгэрүүлж, саарыг нь цээрлэж, хохирлоор тооцон хэмжиж, хохирохгүйн тулд урьдчилан мэдэж, зовлонг гэтэлж туулж, дахин алдахгүйн тулд, үүрд үр удамтайгаа амьдарч, сүнс болсон ч эргэн холбогдохын тулд цусан тусгаар тогтнолоо чанд манан хамгаалах ёстойг ойлгуулахыг зорьсон.