Яг энд яг одоо
Өсвөр үе гэдэг гайхалтай догдлол, нөхөрлөл, мөрөөдлөөр дүүрэн ч нөгөөтэйгүүр хүний амьдралын хамгийн хэцүү бөгөөд ойлгомжгүй үе юм. Ид өсөн торниж буй насанд нь хичээл, нийгмийн сүлжээ, хайр шохоорхол гээд том, жижиг олон ээдрээтэй асуудал хүүхдүүдийг том болоод ямар хүн болох, ертөнцийг ямар өнцгөөс харах, ирээдүйд ямар хандлагатай хүн болоход нөлөөлж байдаг.
Энэ тэмдэглэлт номоор дамжуулан өсвөр үеийнхэн маань мэдрэмж, сэтгэл хөдлөл, бодол болон бодит байдлын ялгааг өөрсдийн амьдралын эргэцүүлэл дээр ойлгох боломжтой юм. Энэхүү номонд хэрхэн ухамсарт оршихуйн аргаар “Яг одоо, Яг энэ мөчид” сэтгэл хангалуунаар амьдрах, айдсаа даван туулах, стрессээ зохицуулах гэх мэт үр дүнд хүрэхэд туслах энгийн амьсгалын дасгалууд, бясалгалын аргачлалууд, мөн тэмдэглэл хөтлөх асуултууд бий. Өдөрт хэдхэн минутыг өөртөө зарцуулснаар амьдралдаа амар тайван, төвлөрөл, сэтгэл ханамжийг бий болгоорой.