Ус хаа ч адилхан (1)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АУЗ, СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын авсан ХХ зууны баримтат гэрэл зургийн ном. 2 боть болон хэвлэгдсэн энэхүү хос цомогт 1956-1981 онд сурвалжилга, ажлаар томилогдож явахдаа авсан арав гаруй орны хот тосгод, дайны аж байдал, далай тэнгис, Монголын эгэл ард болоод сэхээтнүүдийн хөрөг, хүүхдүүдээр ахуйг илтгэсэн хөдөлгөөнт чанар бүхий 500 гэрэл зураг багтжээ. Зохиолч Б.Баастын өдрийн тэмдэглэл, яруу найраг, баримтат туужийн хэсэг гэрэл зургуудаа тайлбарлан хөтөлсөн хэлбэрээр бүтээгдсэн.