Бидэнд даарах зав байсангүй (2)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АУЗ, СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Бөхийн Баастын авсан ХХ зууны баримтат гэрэл зургийн хос ном. Хос цомогт 1956-1981 онд сурвалжилга, ажлаар томилогдож явахдаа авсан арав гаруй орны хот тосгод, дайны аж байдал, далай тэнгис, Монголын эгэл ард болоод сэхээтнүүдийн хөрөг, хүүхдүүдээр ахуйг илтгэсэн хөдөлгөөнт чанар бүхий 500 гэрэл зураг багтжээ. Номын зургуудад зохиолч Б.Баастын өдрийн тэмдэглэл, яруу найраг, баримтат туужийн хэсгээс нь тайлбар бүтээв.