Скандар ба ганц эвэртийн хулгайч

Скандар ба ганц эвэртийн хулгайч
Скандар Смит үргэлж эх газрыг орхиж, зэрлэг ганц эвэртүүд чөлөөтэй тэнүүчилж байдаг нууц аралд очихыг хүсдэг байлаа. Тэрээр жил бүр 13 настнуудын дунд болдог ганц эвэрт хөлөглөгч болох өрсөлдөөн буюу Хатчерийн шалгалтад олон жил бэлтгэв. Гэвч Скандарын шалгалтын өдөр бүх зүйл буруугаар эргэж, итгэл найдвар нь алдран, шөнө дунд нууцлаг хүн түүний хаалгыг тогшиж, арал аюулд орлоо. Скандарт үүнд оролцохоос өөр сонголт байсангүй.
Скандар тэнгэрт өрнөх баатарлаг тулаанууд, зэрлэг ганц эвэртүүдийн аюулт дайралт, ганц эвэртийн арми цуглуулж буй хорон муу санаатны тухай цуу яриагаар дүүрэн ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавина.