Түүхийн сургамжууд

Түүхийн сургамжууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Түүхийн сургамжууд нь газар зүй, биологи, үндэстэн, характер, ёс суртахуун, шашин, эдийн засаг, социализм, засаглал, дайн, хөгжил дэвшил ба доройтол зэргээр хүн төрөлхтний түүхийг олон талаас нь задлан шинжилсэн, нийгмийн ухааны төдийгүй философийн бүтээл юм. Зохиолч Вилл ба Ариэл Дурант нар хүмүүний хөгжиж дэвшсэн мөн уруудан доройтсон түүхийг товч, тодорхой тайлбарласан нь биднийг цаг хугацаагаар аялуулах мэт болно. Тэд уг бүтээлдээ агуу хүмүүсийн үзэж туулсан амьдрал, тэдний гаргасан санаа оноо, ололт амжилтыг томоохон байлдан дагуулалт болон дайн тулааны давтамжтай холбон өгүүлсэн нь өнгөрснийг тодруулж, амьдралын утга учрыг гэрэлтүүлжээ.
Түүхийн сургамжууд бол зохиолч Вилл ба Ариэл Дурант нарын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн томоохон үйл явдлуудын тухай өөрсдийн харах өнцгийг эсээ болгон бичсэн ном бөгөөд 1968 онд баримтат бүтээлийн төрөлд Пулитцерийн шагнал хүртсэнээрээ алдартай. Мөн тэд 1977 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одонгоор шагнуулсан юм. Хүний эрх, нийгмийн шинэчлэлийн түүчээлэгчид Вилл, Ариэл нар туурвисан бүтээлүүдээрээ дэлхий дахины уншигчдыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар буй билээ.
Зохиолчдын хувьд түүх “...зөвхөн хэн нэг хүний тэнэглэл, гэм бурууг сануулдаг тэмдэглэл...” байсангүй. Хүн төрөлхтний энэ товч намтар болбоос өнөө цагийг гэрэлтүүлсэн өнгөрсөн үеийн ул мөрийг судалсан тэмдэглэл юм.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-28-146-5
- Худалдаанд гарсан огноо : 2024-09-13
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 184 нүүр
- Эрхлэн гаргасан :
Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 200 гр
- Хэмжээс : 197 x 125 x 12 мм
ISBN-13 | 978-9919-28-146-5 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-09-13 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 184 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 200 гр |
Хэмжээс | 197 x 125 x 12 мм |
Зохиолчийн талаар
Ариэл Дурант нь Украины Хмельницький хотод төрсөн Америкийн түүх судлаач, зохиогч юм. Тэрээр нөхөртэйгөө хамтран бичсэн Соёл иргэншлийн түүхүүд бүтээлээрээ 1968 онд Пулитцерийн шагнал хүртжээ. Ариэл Дурант 1900 онд цагаачлан, хэдэн сарын турш Лондон хотноо амьдарч байгаад 1901 онд АНУ-д суурьшсан цагаач гэр бүлээс гаралтай. Тэрээр Нью-Йорк хотын Феррер Модерн сургуульд сурагч байхдаа анх нөхөртэйгөө танилцжээ. Хэдий Ариэл Соёл иргэншлийн түүхийн бүх ботийг нөхөртэйгөө хамтран бичсэн ч 7-р боть нь 1961 онд хэвлэгдэх хүртэл олонд танигдаагүй юм. Тэд 1981 онд нас барах хүртлээ хамтран амьдрахдаа философи, түүх, нийгэм, соёл иргэншлийн тухай олон ном, зохиол туурвисан билээ.
Вилл Дурант 1885 оны 11 дүгээр сарын 5-нд АНУ-ын Массачусетс мужийн Норт Адамс хотод, Франц-Канад гаралтай, католик шашинтай гэр бүлд төрж өсжээ. Тэрээр эхнэр Ариэлийнхээ хамт бичсэн Соёл иргэншлийн түүх (The Story of Civilization) хэмээх 1935-1975 оны хооронд хэвлэгдсэн 11 боть цуврал бүтээлээрээ алдартай. Мөн түүний 1926 онд хэвлэгдсэн Философийн түүх (The Story of Philosophy) номыг “философийг түгээн дэлгэрүүлсэн гайхалтай бүтээл” хэмээдэг. 1907-1911 оны үед тэрээр Сетон-Холл их сургуульд латин болон франц хэл заадаг байжээ. Түүний дараагаар 1911-1913 оны хооронд хоёр жил Феррер Модерн Их сургуульд багшилсан юм. 1908 онд Вилл Дурант Нью-Йорк сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж, зохиогчийн карьераа эхлүүлсэн бөгөөд 1917 онд Колумбийн Их сургуульд философийн чиглэлээр докторын зэрэг горилсон оюутан байхдаа Философи ба нийгмийн асуудал (Philosophy and the Social Problem) хэмээх анхны номоо хэвлүүлсэн аж. Тэр жилдээ Дурант докторын зэргээ хамгаалж, сургуульдаа зааварчлагч багшаар ажиллаж үлджээ. Философийн түүх ном нь анх сургалтын зориулалттай товхимол байсан ч нэр нөлөө нь өсөн нэмэгдсээр 1926 онд ахин хатуу хавтастай хэвлүүлснээр шилдэг борлуулалттай ном болж, дэлхийгээр аялан, 40 жилийн турш Соёл иргэншлийн түүхүүдээ бичих боломж бүрдсэн гэдэг.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй