Сайхан амьдрал: Аз жаргалын тухай хамгийн удаан үргэлжилж буй судалгаанаас суралцахуй

Сайхан амьдрал: Аз жаргалын тухай хамгийн удаан үргэлжилж буй судалгаанаас суралцахуй
Аз жаргалтай амьдралын нууц гэж байдаг болов уу? Энэ асуултын хариуг олохоор Харвардын судлаачид зуун зуун хүмүүсийг хэдэн үеэр нь амьдралынх нь туршид судалжээ.
Хувь хүн болон гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдын мянга мянган түүхээс тодорсон цор ганц хариулт энэ номд бий. Амьдралд амт оруулж, сэтгэл цатгадаг үнэ цэнтэй орц юу юм бол? Сайхан амьдрал номд өгүүлснээр хүн хоорондын харилцаа хамгийн ач холбогдолтой ажээ. Харилцаа холбоогоо сайжруулахад, шинээр тогтооход хүртэл хэзээ ч оройтдоггүй бөгөөд үүнийг хэрхэн, яаж бүтээхийг бодит хүмүүсийн амьдралаар жишээ татан шинжлэх ухааны үндэстэй өгүүлжээ.
Др. Уолдингерын сайхан амьдралын тухай TED TALK яриаг 42 сая гаруй хүн үзсэн бөгөөд хамгийн их үзэгчтэй арван ярианы нэгээр шалгарчээ. Дэлхийд хамгийн удаан үргэлжилж буй судалгааны тухай уншиж, бодит хүмүүсийн амьдралаар зочлон хүн хоорондын харилцааны тухай илүү ихийг олж мэдээрэй.
Йелийн их сургуулийн Чандрика болон Ранжан Тандон нарын нэрэмжит сэтгэл судлалын тэнхимийн профессор, The Happiness Lab подкастын хөтлөгч Лори Сантос
Уолдингер, Шульц хоёрыг амьдралыг утга учиртай болгодог санаанд оромгүй зүйлсийн тал дээр дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд гэхэд хилсдэхгүй. Тэдний энэ бүтээл урьд өмнөхөөсөө ч илүү даамжирсан ганцаардал, гуниг гутрал зэрэг асуудалтай тулгамдаад буй дэлхийн зон олонд зориулсан зөвлөгөөгөөр баялаг.
Grit номын зохиогч Анжела Дакворт
Амьдралын олон янзын зөвлөгөө, ялангуяа шинжлэх ухааны судалгаанд суурилсан зөвлөмжүүдээс Шульц, Уолдингер нарын бүтээл маш өөр. Тэд номдоо насанд хүрсэн хүмүүсийн хөгжлийн тухай түүхэн дэх хамгийн цогц судалгааг ашиглан сайхан амьдралыг юу, хэрхэн бүтээдгийг бичжээ.
Кеннедигийн нэрэмжит Харвардын сургууль болон Харвардын бизнесийн сургуулийн профессор, Нью Йорк Таймсын #1 зохиогч Артур С.Брүүкс
Та сайхан амьдралын нууцыг мэдмээр байна уу? Тэгвэл үүнийг Уолдингер, Шульц нар энэхүү гайхалтай номоороо дамжуулж та бүхэнтэй хуваалцжээ. Хүмүүсийн амьдралыг шинжлэхэд хамгийн урт хугацааг зарцуулсан судалгаанд үндэслэсэн Сайхан Амьдрал ном ямар хүн аз жаргалтай амьдарч, бас ямар нь чаддаггүйг учир шалтгааны хамтаар өгүүлнэ. Түүгээр ч зогсохгүй уншигч бээр энэ номд агуулагдсан мэдээллийг хэрхэн өнөөдрөөс эхлэн ашиглахаа ч мэдэх боломжтой.
Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай Stumbling on Happiness номын зохиогч, PBS сувгийн This Emotional Life цувралын хөтлөгч Дэниел Гилберт
Сайхан амьдрал ном хүмүүсийн амьдралын тухай маш гайхалтай хийгээд ховорхон тохиох судалгааны түүхийг өгүүлнэ. Энэхүү мэдлэг мэдээллээр баялаг, баримт нотолгоогоор дүүрэн, онц сонирхолтой ном уншигч таны өмнө аз жаргалын нууцыг дэлгэхийн сацуу энэ бүхэн анхнаасаа нууц байгаагүйг ухааруулна.