Алдагдсан охин

Алдагдсан охин
Зохиолын үйл явдал Леда гэх нөхрөөсөө салсан, ажил амьдралаа амжилттай авч яваа, бүрэн төлөвшсөн эмэгтэй зуны амралтаа өнгөрүүлэхээр далайн эргийг зорьж буйгаар эхэлдэг.
Амарч яваа өндөр боловсролтой, үзэсгэлэнтэй эмэгтэй. Нарлаг Итали орон. Үзэсгэлэнт байгаль, далай тэнгисийн цагаан элст эрэг. Тэнд амарч яваа өнөр гэр бүл, тэдний дундах залуухан, үзэсгэлэнтэй эх, бяцхан охин, түүний хүүхэлдэй...
Бид эмэгтэй хүн, эх хүнийг бусдын төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн төрөлх мөн чанараар нь хайрлан дээдэлдэг. Нийгэм ч энэ тал дээр өөрийн гэсэн чиг баримжаа, хандлага, хүлээлт, хамгийн гол нь шаардлагаа хэдийнээ тогтоож орхисон. Гэтэл ажил мэргэжлийн өсөлт хөгжил, нийгэмд эзлэх байр суурь, эрх чөлөө, хайр сэтгэлийг хамгаас дээгүүр тавьж, төгс төгөлдөр лүү бүхнээ золин тэмүүлсэн эмэгтэй хүний түүх цөөн ч атугай байдаг ажээ. Амьдралын бас нэгэн өнгө.
Олон хүнд таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ зөвхөн сайн сайхнаар л баясах нь бидний зорилго биш. Бид амьдралын олон өнцгийг харж мэдэх л гэж ном уншдаг. Зохиолын гол дүрийг шүүн тунгаах нэг хэсэг байхад психоанализын бүтээл байна хэмээн олзуурхах нэгэн байгаа нь ч дамжиггүй. Ямартай ч энэ номыг уншсан ухаант олон уншигчид сэтгэлтэйгээ тулж “ажиллах” шаардлага гарна гэдэгт итгэлтэй байна.