Харанхуйн дундах инээд

Харанхуйн дундах инээд
Набоков Владимир
(Зохиолч), Энхзул Б (Орчуулагч)Зохиолын талаар товчхон өгүүлбэл, гол дүрийн баатар болох дунд эргэм насны урлаг судлаач, шүүмжлэгч Альбинус хөндлөнгөөс харсан хэнбугайд ч эхнэр охин хоёртойгоо аз жаргалтай амьдарч буйгаар зохиол эхэлдэг. Альбинус хөрөнгө чинээтэй, нийгэмд нэр хүндтэй хүний хувиар дүрслэгдсэн ч түүний амьдралд жинхэнэ хүсэл тачаал, догдлол дутагдаж байлаа. Энэхүү эгэл жирийн амьдрал нь түүнийг залуухан Марго бүсгүйд гүн гүнзгий автахад ихээр нөлөөлөв. Анх Маргог шохоорхсон сэтгэл нь зүгээр нэг романтик дурлал биш, харин түүний нэгэн хэвийн амьдралаасаа хөндийрөх гэсэн оролдлого байсан юм.
Дүр хүслийнхээ төлөө хүн аль хүртэл явж чадах вэ? Түүнийгээ дагаж амьдарлаа гэхэд бүх зүйл яаж төгсөх бол?
Уг ном нь өдгөө ч Набоковын алдартай бүтээлүүдийн суурь бүтээл хэмээн үнэлэгддэг билээ. Догдлол, түгшүүрийн аль алиныг төрүүлж, эмгэнэлийг элэглэлтэй төгс хоршуулж чадсан нь энэхүү романыг мөнхийн шилдэг бүтээл болгосон юм.
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Зохиолын талаар товчхон өгүүлбэл, гол дүрийн баатар болох дунд эргэм насны урлаг судлаач, шүүмжлэгч Альбинус хөндлөнгөөс харсан хэнбугайд ч эхнэр охин хоёртойгоо аз жаргалтай амьдарч буйгаар зохиол эхэлдэг. Альбинус хөрөнгө чинээтэй, нийгэмд нэр хүндтэй хүний хувиар дүрслэгдсэн ч түүний амьдралд жинхэнэ хүсэл тачаал, догдлол дутагдаж байлаа. Энэхүү эгэл жирийн амьдрал нь түүнийг залуухан Марго бүсгүйд гүн гүнзгий автахад ихээр нөлөөлөв. Анх Маргог шохоорхсон сэтгэл нь зүгээр нэг романтик дурлал биш, харин түүний нэгэн хэвийн амьдралаасаа хөндийрөх гэсэн оролдлого байсан юм.
Дүр хүслийнхээ төлөө хүн аль хүртэл явж чадах вэ? Түүнийгээ дагаж амьдарлаа гэхэд бүх зүйл яаж төгсөх бол?
Уг ном нь өдгөө ч Набоковын алдартай бүтээлүүдийн суурь бүтээл хэмээн үнэлэгддэг билээ. Догдлол, түгшүүрийн аль алиныг төрүүлж, эмгэнэлийг элэглэлтэй төгс хоршуулж чадсан нь энэхүү романыг мөнхийн шилдэг бүтээл болгосон юм.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-28-165-6
- Худалдаанд гарсан огноо : 2024-09-13
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 284 нүүр
- Эрхлэн гаргасан :
Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 350 гр
- Хэмжээс : 215 x 140 x 25 мм
ISBN-13 | 978-9919-28-165-6 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-09-13 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 284 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 350 гр |
Хэмжээс | 215 x 140 x 25 мм |
Зохиолчийн талаар
Орос гаралтай, Америкийн зохиолч Владимир Владимирович Набоков 1899 оны 4-р сарын 22-нд Петербург хотод төржээ. Гэр бүлийнхэн нь Английн соёл иргэншлийг шүтэн бишрэгчид байсан тул тэрбээр хар багаасаа англи хэлийг орос хэлнээсээ илүү сурсан тул эцэг нь хүүдээ эх хэлийг нь заалгах гэж орос хүмүүжүүлэгч авч байжээ.
1917 онд Орост коммунист дэглэм тогтоход дургүйцсэн тэднийхэн 1919 онд харьд дүрвэн гарахад Европын хэд хэдэн хэл мэддэг Набоков Кембрижийн их сургуульд орж, Францын уран зохиол судлав. Харин 1922 оноос Берлинд шилжин суурьшиж, уран зохиолын орчуулга хийн, шүлгийн номуудаа хэвлүүлж эхэлжээ. Гэвч 1937 онд Гитлерийн Германаас дүрвэн гарч, Парист очих үедээ Машенька (1926), Ноён, хатан, боол (1928), Лүжиний хамгаалалт (1929-1930), Туршуул (1930), Гавьяа (1932), Кино зургийн өрөө (1932-1933), Цөхрөл (1934), Цаазлах ялд урьсан нь (1935) зэрэг роман, мөн өгүүллэгийн түүврээ орос цагаачдын Өдгөө цагийн тэмдэглэл сэтгүүлд нийтлүүлэн, нэр хүндтэй зохиолч болоод байв. Харин Парисыг нацистууд эзэлсэн тул 1940 онд АНУ-д шилжин суурьшжээ. Энэ бол Набоковын хувьд Оросын зохиолч байсан сүүлчийн жил бөгөөд 1940 оноос англиар бичдэг Америкийн зохиолч болсон юм.
Тэрээр 1940 он хүртэлх зохиол бүтээлээ Владимир Сирин гэсэн нууц нэрээр хэвлүүлж байв. Набоков жаал охинд сэтгэл алдсан хижээл эрийн тачаангуй хүслийн тухай өгүүлсэн Лолита романаа 1955 онд хэвлүүлэв. Энэ романыг уран зохиолоос зөвхөн сургаал номлол хайдаг судлаач шүүмжлэгчид "ужиг самуун явдал, хуял тачаалын зохиол" хэмээн угтсан боловч чухам энэ л бүтээл түүнийг дэлхийд алдаршихын эхийг тавьсан юм. Мөн 1957 онд Оросын цагаач, профессор Пниний тухай өгүүлсэн Профессор Пнин романаа бичжээ.
Набоков амьдралынхаа сүүлийн 17 жилийг Швейцарьт өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаандаа Сүүмгэр гал (1962), Ада буюу гал халуун хүслэн (1969), Алиа салбадайг хараач (1974) зэрэг романаа англиар туурвиснаас гадна урьд бичсэн зохиолуудаа англи хэл рүү орчуулж байв. Тэрээр Оросын уран зохиолын уламжлал, тогтсон хэв загварыг ягштал баримтлахаас зайлсхийн, шинийг эрэлхийлж байсан нь зохиол бүтээлүүдээс нь харагддаг билээ.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй