Тэнгэрлэг туульс
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Тэнгэрлэг туульс нь Италийн суут зохиолч Данте Алигьеригийн 14-р зуунд бичсэн, дэлхийн утга зохиолын түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг билээ. Зохиолын би баатар 35 настай Данте өөрөө бөгөөд тэрээр Ромын алдарт яруу найрагч Виргилий болон хайр дурлалын дагина Беатричегаар замчлуулан ТАМ, АРИУСЛЫН ОРОН, ДИВААЖИН гэсэн гурван орноор хүний амьдралын утга учир болоод нүглийн мөн чанарыг ойлгох аялалд гарна. Тус зохиол нь зөвхөн нэг хүний сүнслэг аялал төдийгүй хүн төрөлхтний ёс суртахуун, авралын тухай гүн ухааны сургаал билээ. Данте өөрийн дүрээр дамжуулан дундад зууны үеийн шашин, ёс суртахуун, итгэл үнэмшлийн талаарх өөрийн бодлыг тусгаж, бурхны мэргэн ухаан, шударга ёс, хүний сонголт, нүгэл хилэнц, авралын тухай гүн гүнзгий асуултуудыг хөндсөн юм. Хэдийгээр дундад зууны шашин, улс төртэй нэвт холбогддог ч эл ном нь өнөөгийн уншигчдад ач холбогдолтой хэвээр байна. Энэхүү сод бүтээл ахмад дипломатч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дагвын Цахилгааны орчуулгаар уншигч таны гарт хүрч байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-28-179-3
- Худалдаанд гарсан огноо : 2024-12-12
- Формат : Хатуу хавтастай
- Нүүрний тоо : 500 нүүр
- Эрхлэн гаргасан :
Монсудар хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 350 гр
- Хэмжээс : 245 x 160 x 32 мм
ISBN-13 | 978-9919-28-179-3 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-12-12 |
Формат | Хатуу хавтастай |
Нүүрний тоо | 500 нүүр |
Эрхлэн гаргасан | Монсудар хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 350 гр |
Хэмжээс | 245 x 160 x 32 мм |
Зохиолчийн талаар
Данте Алигьери 1265 оны 5 сарын хуучаар төрж, 56 наслаад 1321 онд таалал төгсжээ. Түүний амьдрал, үйл ажиллагаа, өмнө өгүүлсэнчлэн, Италийн нийгмийн ээдрээ, самуунтай, хүнд бэрх үед өрнөсөн аж. “Тэнгэрлэг туульс”-ыг бүтээхэд амьдралынхаа сүүлийн 14 жилийг зориулсан гэх. Өөрийн амьдрал, тэмцлийн хэцүү бэрх замын үүх түүхийг энэ зохиолдоо шингээсэн болохоор Данте өөрөө, толилуулан буй туульсын гол баатар мөн. Иймд “Тэнгэрлэг туульс” бол, “Би” баатартай зохиол юм.
Данте өөрийн угсаа гарвал, эцэг эх, сурвалж дээдсээ дэлгэрэнгүй танилцуулж, өссөн нутаг, Флоренц хотоо дахин дахин дурсаж, элгэн нутгийнхан, эх орныхоо хувь заяаны төлөө элгээ эмтлэн санааширч, үнэн шударга, эрх чөлөөт нийгэм цогцлоохын төлөө, нинжин нандин итгэл, хүсэл мөрөөдлөө зориулсаар явсныг “Тэнгэрлэг туульс”-аас болон өмнөх олон зохиол бүтээлүүд, тухайлбал, Итали хэлээр гарсан “НАЙР” хэмээх гүн ухааны найраглал, латин хэлээр гарсан “АРДЫН ХЭЛНИЙ ТУХАЙ” тайлбар толь бичиг, мөн ”ШИНЭ АМЬДРАЛ” хэмээх намтарчилсан тууж зэрэг олон арван эх сурвалж, зохиол бүтээлүүдээс нь мэдэж болно. Тэрээр хилс ялаас дүрвэн зугтаж, хязгаар зэлүүд нутагт амиа хаацайлж явсан хүнд хэцүү жилүүдэд алдарт “ТЭНГЭРЛЭГ ТУУЛЬС”-аа туурвисан юм санж.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Муу