Ичгүүр

Ичгүүр
Уг бүтээл нь зохиолчийн жир нэгэн дуртгал төдий бус харин төөрдөг байшин дотор гарц эрэн бэдчих мэт адармаатай дурсамжаа ухаж төнхөн, сэтгэл дотроо хийсэн гүн гүнзгий бөгөөд сэтгэл дэнслүүлэм аялал билээ. Эгэл жир амьдралыг нь орвонгоор нь өөрчилж, бусадтай харилцах харилцаа, сэтгэл зүй гээд ирээдүйн амьдралд нь асар их нөлөөлсөн нэгэн үйл явдал өсвөр ахуйд нь тохиолджээ. Тэрхүү үйл явдлаас ихэд ичин, өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлснийг зохиолч бээр илэн далангүй хүүрнэж, яг л судлаачийн байр сууринаас нарийн задлан шинжилж үнэлэн дүгнэжээ.
Эл зохиол нь уншигч авхай таныг өнгөрсөн амьдралаа өөрийн эрхгүй өөр нүдээр харах хийгээд тэр бүр ил гаргадаггүй, дотоод чанад дахь мэдрэмжүүдээ хүүхэд насны дурсамж, үйл явдалтай холбон бодоход хүргэх буй за.
Le Monde
Өө сэвгүй... Өөрөө ч ойлгохгүй байсан тэр л мэдрэмжээ тодорхойлохыг зорьжээ. Ичгүүр бол мэдэхийг хүссэн бүхэн минь... Өөрийнхөө дотоод чанадыг таних гэсэн хүн бүр Анни Эрног унших нь зүйтэй.
Publishers Weekly
Ний нуугүй, тонж тодорхой... Эрно өөрийнхөө дурсамж, мэдрэмжийг нийгмийн хүлээлт, уран зөгнөл гээд ямар нэг үзэл хандлагын нөлөөгүйгээр буй чигээр нь өгүүлжээ. Тэрээр биднийг хүн байх ярвигтай бүхэнтэй нүүр тулахад хүргэдэг.