Та юунаас бүтсэн бэ?: Таны биеийн атомын түүх: Их тэсрэлтээс өчигдөр оройн зоог хүртэл

Main cover


АНГИЛАЛ
Байгалийн ухаан
ХУДАЛДААНД
2025
Гуравдугаар сар 31
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
504
Нүүр
ISBN-13
978-9919-28-199-1
ХЭМЖЭЭС
210 x 135 x 32 мм

Ива Московиц, The Wall Street Journal

Дуу алдам бүтээл... Би ахлах анги, их сургуулийн насны хүүхэдтэй хүмүүст хүүхдүүддээ бэлэглэж, тэдний шинжлэх ухаанд дурлах сонирхлыг бадраагаасай гэж зөвлөх байна.

Роберт Крулвич, Radiolab-ын хамтран үүсгэн байгуулагч

Танаас хүн “та хаанахынх вэ?” хэмээн асуухдаа санаандаа Ази, Европ, Африк эс бөгөөс хаа нэгтээ орших эртний тосгоноос ч юм болов уу хэмээн боддог бол энэ ном үүнээс илүүг өгүүлэх болно. Та агаараас, нарны гэрлээс, нарны аймгийн чулуулгаас, сүүлт оддоос, хэзээ ч юм бэ дэлбэрсэн оддоос, хад чулууг нэвтлэн гарсан мөөгний нарийхан утаслагаас гээд бүгдээс гаралтай. Та болоод биеийн тань атом бүр нэг үүслийн түүхтэй. Энэ түүх өөрийг тань өчүүхэн бас азтай, хувьтай, агуу гэдгийг мэдрүүлэхээр Дэн Левитт “Та юунаас бүтсэн бэ?” номоо бичжээ.

Фрэнк Клөүз, Оксфордын их сургууль, Онолын физикийн эмирит профессор, “Elusive: How Peter Higgs Solved the Mystery of Mass” номын зохиолч

Тэртээ 14 тэрбум жилийн өмнө материйн анхдагч үр таныг бас өглөөний цайг тань хэрхэн үүсгэсэн тухай түүхийг хялбархан шингэж ойлгогдохуйц бичжээ.

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Карл Саган, Билл Брайсон, Стивен Хокингийн уншигчдадаа зориулж байна.

Таны бие дэлхийн бүх цөлийн нийт элсний ширхгээс тэрбум дахин их атом агуулдаг гээд бод доо. 68 кг жинтэй хүний биед 11 кг нүүрс гаргаж авахуйц хэмжээний нүүрстөрөгч, жижиг бортого дүүргэх давс, хэд хэдэн усан санг ариутгаж хүрэлцэх хлор, мөн 7 см хадаас хийхүйц төмөр бий. Энэ мэтчилэн бүх элементийг жагсаагаад үзвэл үелэх системийн элементүүдийн 60 орчим нь таны дотор байдаг.

Атомууд орчлон ертөнцийн үүслээс эхлээд таныг бүтээх уртаас урт гайхалтай аяллынхаа хугацаанд хэрхэн од болон хувирч, улмаар манай гаргийг бүрэлдүүлж, төсөөлөхөд ч бэрх сүйрэл гамшгуудыг туулсны эцэст амьдралыг үүсгэсэн бол оо?

Энэ номд өгүүлэх эрдэмтдийн амьдрал өөрсдийнх нь олж илрүүлсэн нээлтүүд шиг нь сэтгэл хөдөлгөм билээ. Тэдний санаанд оромгүй ололтын цаана ширүүн өрсөлдөөн, хэнээ, сэтгэлийн шаналал, агшин зуурын сэхээрэл, азаар тохиосон санамсаргүй амжилтын түүхүүд бий.

Их тэсрэлтээс эхлээд эсийн завгүй амьдралын тухай аялалд хамтдаа гарцгаая.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-28-199-1
Худалдаанд гарсан огноо2025-03-31
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо504 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин500 гр
Хэмжээс210 x 135 x 32 мм

Зохиолчийн талаар

Дэн Левитт National Geographic, Discovery, Science, History гэх мэт нэр хүндтэй сувагт шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримтат кино бичиж найруулсан 25 гаруй жилийн туршлагатай. Тэрээр шинжлэх ухааны ярвигтай сэдвүүдийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлан бичдэг нэр хүндтэй эрдэмтэн, зохиолч.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй