Философийн товч түүх
Философийн товч түүх
Философи бол бодит байдлын жинхэнэ мөн чанар болон бид хэрхэн амьдрах хэрэгтэй тухай асуултуудаас эхэлдэг. Афины худалдааны зах дээр уулзсан хүмүүстээ хачин асуулт тавьж, үнэн хэрэг дээрээ тэдний хэчнээн бага юм мэддэгийг нь харуулан битүүхэн шоглож өдрийг өнгөрүүлдэг байсан Сократесийн хувьд ч дээрх асуултууд чухал байсан юм. Философийн товч түүх хэмээх энэ сонирхолтой бүтээл Өрнийн философийн агуу бодогчдыг танилцуулж, дэлхий ертөнцийн болон хүн хамгийн сайнаар хэрхэн амьдрах тухайд тэдний дэвшүүлсэн нэн үнэмшилтэй санаануудыг эмхэтгэн гаргажээ.
Нигел Варбуртон эл номынхоо 40 бэсрэг бүлгээр дамжуулан уншигчдыг философийн түүхийн гол санаануудад хөтөлнө. Энд философичдын амьдрал болон үхлийн тухай уншигчдыг бодол эргэцүүлэлд хөтлөх ихэд сонирхолтой болоод ер бусын гэмээр өгүүллүүд бий. Тухайлбал, эрх чөлөө болон сүнсний талаар мэтгэлцсэн эртний бодогчдоос эхлээд одоо хэр нь бидний толгойг гашилгасаар буй философи болон этикийн асуултуудыг тавьж байсан Питр Сингер хүртэлх философичдын түүхийг хүүрнэсэн болно.
