Гайхамшигт хорхой (7)
Шавж бол дэлхий дээрх амьдралыг тэтгэгчид юм! Тэд өөрөөсөө том амьтдыг хоол тэжээлээр хангаж, ургамалд тоос хүртээж, хөдөө аж ахуйн хортонтой тэмцэж, үр зөөж, хөрс сийрэгжүүлж, хог хаягдлыг задалдаг тул дэлхийн амьд байгаль шавжгүйгээр оршин тогтнох боломжгүй. Ийнхүү шавж дэлхийд тун чухал үүрэг гүйцэтгэдгийг бид хэдий мэддэг ч, тэр болгон анзаардаггүй. Тиймээс шавжийг алдаршуулан магтах нь зүйн хэрэг. Тэд манай гараг дээр хэдэн зуун сая жилийн турш оршиж, бараг бүхий л орчин нөхцөлд амьдарч, дэлхийн хамгийн ер бусын, эгнэшгүй чадварыг ч эзэмшиж, тэсэж үлдэн хувьсаж хөгжсөөр иржээ.
Энэхүү номын хуудаснуудаар та нар том биетэй, тод өнгөтэй, харахгүй өнгөрөхийн аргагүй олон шавжаас гадна өнгөлөн далдлах урлагт төгс нэвтэрсэн, тэр бүр үзэгдээд байдаггүй заримтай нь ч танилцана. Зарим нь нисдэг, зарим нь мөлхдөг, нэг хэсэг нь үхлийн аюултай өвчин тээж байхад нөгөө хэсэг нь тэр өвчнийг анагаах чухал ерөндгийн эзэн болно. Иймд тэд бүгд өөр өөрийнхөөрөө онц сонирхолтой учир төрөлх гаргийнхаа хамгийн гайхамшигтай бодгалиудтай танилцацгаая!
