Монголын нууц товчооны хятад галигт монгол хэлний авиаг тэмд
Тус ном нь 'Удиртгал', 'МНТ-ы хятад галигийн судлал, 'МНТ'-ы үгийн сангийн судлал', 'МНТ-ы хятад галигийн авианы толь' гэх зэрэг хэсгээс бүрэлдэнэ. Мөн эдгээр сэдвүүдээс мэдэж болохоор, I бүлэгт 'МНТ'-ы хятад галигийн төрөл зүйл ба монгол хэлний авиаг галигласан зарчим, дүрэм горимыг тодруулав. II бүлэгт 'МНТ'-ы хятад галигийн авиа зүйг нягтлан шинжилж, Монгол хэлний авиаг галигласан хятад галигийн суурь аман аялгууг Бээжин аман аялгуунд суурилсан гэдэг дүгнэлтийг гаргав. III бүлэгт 'МНТ'-ы зарим үг хэллэгийн тухай шинжлэл хийж, шинэ тайлбар дэвшүүлэв. IV бүлэгт 'МНТ'-ы хятад галигийн авианы тухай судлалаа тольчлон жагсааж, хэрэглээнд зориулав.