Зарлигаар тогтоосон манж нарын тайх тавиглах хууль бичиг
Нийт түнгүс хэлтэн, Төв Азийн бусад үндэстний нэгэн адил Манж буюу жүрчидийн язгуурын шүтлэг бишрэл нь бөө мөргөл билээ. Өрнө дахины хэлний “шаман” нь даруй манж түнгүс хэлний “бөө” гэсэн утга бүхий shaman хэмээх үг юм. Жүрчин нар эртнээс нааш XX зууны эхэн үе хүртэл бөө мөргөлийн зан үйл үйлдэж ирсэн бөгөөд судлаачдын тэмдэглэснээр тэд онгод сахиусыг урин залж, биедээ оруулдаг болон онгон шүтээнд тахил өргөдөг хоёр төрлийн бөөтэй, бөө удгадын мэргэ төлгө нь овог аймгийн ахлагч нарт нэн чухал байжээ. Энэхүү номд манж бөө мөргөлийн түгээмэл тайлга тахилгын ёс жаягийг тогтсон дэгтэй болгож, уламжлалт тайлга тахилгаа төрийн албан ёсны болгож хуульчилсны хувьд тайх тавиглах ёс, шивших үг зэргийг бичгээр уламжлан үлдээсэн чухал дурсгал юм.