Багачуудын математик: 2-3 нас (0)
Эцэг эхчүүд бүгд л үр хүүхдээ ухаантай, боловсролтой, мэдлэгтэй хүн болгохыг зорьдог. Гэхдээ хүүхэд бүрийн ой тогтоолт, анхаарал төвлөрөлт өөр байдаг тул бага наснаас нь ой тогтоолтыг хөгжүүлэх дасгал хийлгэж байх хэрэгтэй. Хүүхдийн тархинд маш нарийн сэтгэх ажиллагаа явагдаж байдаг агаад хөхүүл ба цэцэрлэгийн насны хүүхдийн ой тогтоолт нь өөр байдаг. 2-4 насанд нь хүүхдийнхээ мэддэг, танил юмс дээр үндэслэн шинэ юм заавал сайн тогтооно. Гурван настай хүүхдэ чиглүүлсэн асуулт тавихад юмаа эргэн сайн санадаг. Иймээс хүүхдийн ой тогтоолыг сайн хөгжүүлэхийн тулд тодорхой, маш жижиг зүйлсийн тухай асуугаарай. Энэ номтой ажилласнаар таны хүүхэд 1-10 доторх тоог уншиж бичих болон 10-ын дотор нэмж хасаж сурах, адил бус юм, тэдгээрийн байрлал, дарааллыг олох, аливаа зүйлсийн хэлбэр дүрс, өнгө, үйл хөдлөл, хэрэглээ, их багаар нь ялгах зэрэг чадамжийг эзэмших болно.