Мангасуудад ч бас мэдрэмж бий
Бага насны хүүхдийн хамгийн их айдаг мангасын дүрээр төлөөлүүлэн тэд ч бас айдаг, ичдэг, гунигладаг, баярладаг, хөгжилддөг. Энэ мэдрэмж бол хүн бүрт байдаг тул өөрийнхөө мэдрэмжүүдийг мэдэрч, танихад туслах ном. Мөн "мангас" төсөөллийн дүр дотроо үүсгээд айдаг хүүхдүүдэд тэд бол тийм ч муухай биш харин ч өхөөрдөм бидэнтэй яг ижил сэтгэл хөдлөлтэй амьтад гэдгийг ойлгуулахад тустай.