Ядаргаа тайлж эрүүлжүүлэх цэгэн барианы аргачлал
Ядаргаа тайлж эрүүлжүүлэх цэгэн барианы аргачлал
Цэгэн бариа нь таны биеийн мэдрэлийг сэргээн тайвшруулж, цус тунгалагийн эргэлтийг эрчимжүүлэн дархлааг тэтгэж өгдөг. Хөлийн ул, гарын алга, чихэн дээр хүний биеийн бүх эд эрхтэн, тэдгээрийн хийн холбоо холбоосууд байдаг учир цэгэн бариа хийх нь таны бөөр, зүрх, уушиг зэрэг дотор эрхтнүүдийн ачааллыг багасаж амраахаас гапна үйл ажиллагааг нь сайжруулна. Мөн бүх эд эрхтэн, эд эсийн бодисын солилцоо идэвхжиж шинэ залуу эс үүсэх үйл ажиллагаа нэмэгдэж, улмаар биед хуримтлагдсан илүүдэл зүйлс биеэс хурдан зайлуулагдаж бие хөнгөрдөг. Мөн хий бие буюу биеийн үндсэн том 7 хүрд, бусад туслах хүрднүүд идэвхжиж, гэрлэн бүрхүүл гэрэлтсэн, бүтэн, зөв хэлбэртэй сайхан болж өөрчлөгдөнө.