Хайрын тухай өгүүллэгүүд
Антон Павлович Чехов бол Оросын алдарт жүжгийн зохиолч төдийгүй сор болсон сонгодог бүтээлүүд, олон арван богино өгүүллэгүүдээрээ хэдийнээ монгол уншигчидтай танил болсон. Энэ удаад бид бүхэн түүний хайрын тухай өгүүллэгүүдийг орчуулан уншигч танд хүргэж байна. Эдгээр өгүүллэгүүдээс та үлгэрт гардаг шиг төгс төгөлдөр хайр сэтгэлийг хайгаад хэрэггүй. Гэвч өчүүхэн зүйлд хөөрч догдлох хүний мөн чанар, ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан бөхөж унтардаггүй халуун сэтгэлтэй учрах нь лавтай.