Хүний бие: Хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа ба эмгэгийн талаар өгүүлсэн зурагт хөтөч

Хүний бие: Хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа ба эмгэгийн талаар өгүүлсэн зурагт хөтөч Шинэчилсэн хэвлэл
Энэхүү номд хүний биеийн дотоод бүтцийг урьд хэзээ ч үзэгдээгүйгээр нарийвчлан харуулжээ. Шинэчилсэн гурав дахь хэвлэл учраас анагаах ухааны сүүлийн үеийн судалгаа мэдээллийг багтааснаас гадна компьютерын тооцон бодох дэвшилтэт аргуудыг ашиглан авсан гурван хэмжээст дүрсүүдийг дэлгэн үзүүлжээ.
Өөрийнхөө биеийг микроскопоор нэг бүрчлэн харж байгаа мэт мэдрэлийн системийн үйл ажиллагаа, яс, булчингийн сонирхолтой бүтэц гээд бүх эрхтэн тогтолцоог зурагжуулан тайлбарласан. Бүлэг бүрийн төгсгөлд тухайн эд эрхтэнд ямар түгээмэл өвчин үүсэж болох тухай, нийт 200 гаруй өвчин эмгэгийн шалтгааныг бичжээ. Түүнчлэн ДНХ, удамшил, нөхөн үржихүй, амьдралын мөчлөг, хүний биеийн өсөлт хөгжилт болон бие махбод амьдралын туршид хэрхэн өөрчлөгддөг гээд олон сонирхолтой сэдэвтэй.
Микроскопын бүтэц зүйг, гурван хэмжээст дүрсүүдтэй хослуулах нь сургалтын өндөр ач холбогдолтой бөгөөд хүний биеийн доторх хосгүй гайхамшгийг зэрвэсхэн харахаас ч илүү боломжийг энэхүү ном олгож байгаа юм.
Биеийн үйл ажиллагаа хэрхэн явагддагийг сонирхсон томчуул, биологи, анатоми, психологи судалж буй оюутан сурагчдаас гадна хүний биеийг эмчлэн сувилах мэргэжлийн хүмүүст үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.