Габриэль Гарсиа Маркес намтар
Габриэль Гариса Маркесын өөрийнхөө талаар буй болгосон элдэв үлгэр домог шиг яриа хөөрөөний учрыг олоход Латин Америкийн уран зохиол судлаач Жеральд Мартин 17 жилийг зарцуулжээ. Маркес 2006 онд дэлхийн хэвлэл мэдээллийнхэнд Мартиныг өөрийнхөө албан ёсны намтар туурвигч гэж зарласан. Мартин энэ номд зохиолчийн тухай төдийгүй түүний онгодын эх булаг болох эх орон, Латин Америкийн тухай өгүүлэх учраас унших дуртай зохиолчийнхоо ертөнцөд умбан нэвтрэхэд нэн тустай бүтээл болжээ.