Эцсийн нүүдэл
>Эвери хэдэн тэрбумын хөрөнгө өвлөн авахын тулд Хоторн харшид дахин хэдэн долоо хоног тэсэхэд л хангалттай. Папарациуд түүний алхам бүрийг шиншлэн мөшгөнө. Санхүүгийн дарамтууд ч урган гарна. Аюул занал бол амьдралынх нь салшгүй хэсэг. Эверигийн энэ бүхнийг туулах цор ганц шалтгаан нь Хоторны зээ хөвгүүд. Охины амьдрал тэднийхтэй уялдан сүлжилдсэн. Охин тэдний нууцыг, тэд ч охины нууцыг мэднэ.