Өөрчлөгдөж буй Өвөр монгол: Монголын мал аж ахуйн нийгэм ба хятадын төр

Өөрчлөгдөж буй Өвөр монгол: Монголын мал аж ахуйн нийгэм ба хятадын төр
Энэхүү бүтээлд Чингис хааны дээд өвөг дээдсийн үеэс эхлэн Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрэн, Умард Юаны Улс, Манжийн Дайчин улсын үе, Дундад Иргэн Улс буюу Бүгд Найрамдах Хятад Улс (1912-1949), БНХАУ (1949)-ын 1980-аад оны үе хүртэлх түүхэн он жилүүдэд монгол, манж, хятадын төр засаг хийгээд монгол малчдын хоорондын харилцааг авч үзсэн бөгөөд Чингис хаан хийгээд түүний залгамжлагчдын байгуулсан улс, Манжийн үе, Хятадын хувьсгалын өмнөх болон дараах үе, Коммунизмын өмнөх болон коммунизмын үе, Соёлын хувьсгалын өмнөх болон дараах үе, Нэгдэлжих хөдөлгөөний өмнөх болон дараах үеийг хамруулан төр, нийгмийн тогтолцооны онцлог, нөхцөл байдал болон Өвөр Монголын бэлчээрийн мал ахуйн нийгэмд гарсан өөрчлөлтийг этнографийн аргаар дүрслэн бичиж, антропологийн онолын задлан шинжилгээгээр тайлан тайлбарлаж, энэ олон өөрчлөлтийн туршид монгол мал аж ахуй, түүх соёлын онцлог хэрхэн устаж үгүй бололгүй хадгалагдан ирсэн талаар дүгнэн бичжээ.