Ураг төрлийн антропологи: Гэр бүл, гэрлэлт, жендэрийн тухай

Ураг төрлийн антропологи: Гэр бүл, гэрлэлт, жендэрийн тухай
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Монголын антропологийн холбоо “Антропологийн үндсэн ойлголт” цувралаараа тухайн салбар ухааны түлхүүр судлагдахуун, чухал ойлголтын талаар хэвлэн нийтлээд хэдэн жил боллоо. Энэ удаа антропологийн ухааны анхдагч судлагдахууны нэг ураг төрлийн тухай өгүүлж буйдаа баяртай байна. Их Британийн уламжлалтай антропологийн ухаанд бол ураг төрөл нь улс төр, эдийн засаг, шашны хамт үндсэн дөрвөн сэдвийн нэг болж явдаг чухал ухагдахуун юм. Тиймээс өмнө хэвлэгдсэн Улс төрийн хүн судлалын онолын үүд (2008), Эдийн засгийн антропологи (2023) бүтээлүүдийн үргэлжлэл болгон уг бүтээлийг хэвлүүлж байна. "Өргөн утгаараа ураг төрлийн антропологийн гол хоёр судлагдахуун нь гэр бүл болон жендерийн тухай асуудал юм. Харин үүнийг нарийвчлан задалбал гэр бүл болоод өрх гэж юу вэ, гэрлэлт түүний олон янз хэлбэр эдийн засгийн байдалтай хэрхэн холбогдох, удам залгах, өв залгамжлах тухай, хүмүүсийн харилцаа холбооны үндэс эх сурвалж юу болох, орчин үеийн нөхөн үржихүйн шинэ технологи, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөтэй холбогдож байгааг харж болно. Улмаар ураг төрөл нь нийгэм дэх гэр бүлийн дотоод/хувийн хэрэг болоод түүнтэй эсрэгцэх гэр бүлийн гадаад/олон нийтийн хэрэг нь эрэгтэй эмэгтэй хүний үүрэгтэй яаж холбогддог тухай, өрхийн үйлдвэрлэл - бүтээгдэхүүн болон капиталист аж үйлдвэрлэл - бүтээгдэхүүн, үүнд мөнгөний гүйцэтгэх үүрэг, мөнгөтэй холбоотой хүний ёс суртахууны тухай асуудлыг шинжлэн судалдаг байна. Улмаар ураг төрөл нь нийгэм дэх гэр бүлийн дотоод/хувийн хэрэг болоод түүнтэй эсрэгцэх гэр бүлийн гадаад/олон нийтийн хэрэг нь эрэгтэй эмэгтэй хүний үүрэгтэй яаж холбогддог тухай, өрхийн үйлдвэрлэл - бүтээгдэхүүн болон капиталист аж үйлдвэрлэл - бүтээгдэхүүн, үүнд мөнгөний гүйцэтгэх үүрэг, мөнгөтэй холбоотой хүний ёс суртахууны тухай асуудлыг шинжлэн судалдаг байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-521-64-6
- Худалдаанд гарсан огноо : 2025-01-06
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 136 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 170 гр
- Хэмжээс : 200 x 140 x 13 мм
ISBN-13 | 978-9919-521-64-6 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-01-06 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 136 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 170 гр |
Хэмжээс | 200 x 140 x 13 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй