Миний танин мэдэхүйн аялал: Дэлхийн атлас
Дэлхийн улс орнуудыг таньж мэдэх зугаатай аялалд та бүхнийг урьж байна. Өргөн уудам газар нутагтай аварга тивээс авхуулаад өчүүхэн жижиг улс орноор зочилж, олон улсын туг далбаа, алдартай хүмүүс, өвөрмөц содон тогтоцтой газруудыг олж мэдье.
Хуудас бүрдээ сөхөж, нээх хэсгүүдтэй энэхүү хөгжилтэй танин мэдэхүйн ном бяцхан жаалуудад бодитоор дэлхийг тойрон аялж буй мэт мэдрэмж өгөх болно.