Чулуу хадгалагч (1)
Хонголын өрөөнд хачин зүйл нуугдаж байлаа... Эмилигийн гэр бүлд тохиолдсон гунигт явдлын дараа тэд ээжийнхээ удам дамжсан хуучин байшинд ирж амьдарна. Шинэ газар нүүж ирсэн жаалууд дасах эсэхдээ эргэлзэнэ. Тэрхүү хуучны нууцлаг байшинд хонох анхны шөнөө л тэд хачирхалтай зүйлстэй нүүр тулжээ. Ээжийг нь биеэрээ дүүрэн тэмтрүүлтэй хачин мангас хулгайлж зугтана. Эмили дүү Навинтайгаа ээжийгээ аврах аюулт хийгээд адармаатай аялалд гарлаа.