Үл үзэгдэгч
Гурван өөр хүүрнэгчийн өгүүлэх "Үл үзэгдэгч" роман 1967-2007 онуудыг хамарч, үйл явдал нь Нью-Йоркоос эхэлж, Парис руу нүүж, улмаар Карибын алслагдмал бяцхан арал дээр төгсөнө. Энэхүү романаараа Остер бодит үнэн ба дурсамж, зохиолч ба хувь хүний онцлогийн хоорондын бүдэг бадаг хил хязгаар луу уншигчдыг хөтөлж, "Америкийн хамгийн онцгой, шинэлэг зохиолч" хэмээх нэр алдрын эзэн болохоо дахин нэгэнтээ баталжээ.
