Компьютер хэрхэн ажилладаг вэ?

Компьютер хэрхэн ажилладаг вэ?
Энэ бол Программчлалын тухай ном юм. Компьютер хэрхэн тоо бодож чаддаг, бид компьютертой хэрхэн харилцдаг, ер нь компьютер юу хийж чаддаг гээд олон сонирхолтой зүйлийг судлан ойлгох шинжлэх ухааны гайхалтай аялалд гарцгаая, найзууд аа. Энэхүү ном хөгжилтэй асуулт хариулт, программчлалын хэл, хувьсагч, оролт, гаралт, гогцоо гэх мэт компьютерын шинжлэх ухааны анхан шатны нэр томьёо, ойлголтуудыг сурахад тань тусална. Тоо баримтаас эхлээд энгийн диаграмм, хөгжилтэй зураглал зэрэг олон зүйлийг багтаажээ.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг өгөх эдгээр номууд орчин цагийн ухаалаг жаалуудын хэрэгцээ, сонирхол, суралцах арга барилд нэн тохиромжтойн дээр, тун чиг хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан танин мэдэхүйн 10 цуврал номд:
- Гал хэрхэн байгалийг хамгаалдаг вэ? (Галын экологи)
- Ус хэрхэн эргэлддэг вэ? (Усны эргэлт экологи)
- Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ? (Залуу энтрепренерүүдэд)
- Бид яаж ийм царайтай болсон бэ? (Генетикийн ШУ)
- Молекулууд яагаад салдаггүй вэ? (Химийн ШУ)
- Бид яаж Олимпын тамирчид болох вэ? (Олимпын наадам, спорт)
- Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ? (Энгийн, аравтын бутархай, процент)
- Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ? (Эрүүл мэнд, дадал зуршил)
- Өгөгдлийг хэрхэн график болгох вэ? (График зураг, статистик)
гэсэн цувралууд багтсан байна.