Ус хэрхэн эргэлддэг вэ?

Ус хэрхэн эргэлддэг вэ?
Энэ бол УСНЫ экологийн тухай ном ТУН Ч СОНИРХОЛТОЙ, шинэ төрлийн ном юм. Усны эргэлт хэмээх байгалийн гайхамшгийг хамтдаа нээж, УС хэмээгч эрдэнэ тэнгэр, газар хоёрын хооронд хэрхэн аялж, тасралтгүй эргэлдэж байдгийг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ хөгжилтэй, сонирхолтой асуулт-хариулттай номыг дэлгээд үзээрэй! Ууршилт, Конденсаци, Хур тунадас гэх мэт усны эргэлтийн гол хэсгүүдийг энэхүү номд хялбар тайлбарлажээ. Мөн ойлгомжтой схемүүд, хөгжилтэй зураглал, сонирхолтой тоо баримтууд мэдлэгт тань нэмэр болно!
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг өгөх эдгээр номууд орчин цагийн ухаалаг жаалуудын хэрэгцээ, сонирхол, суралцах арга барилд нэн тохиромжтойн дээр, тун чиг хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан танин мэдэхүйн 10 цуврал номд:
- Компьютер хэрхэн ажилладаг вэ? (Программчлалын тухай)
- Гал хэрхэн байгалийг хамгаалдаг вэ? (Галын экологи)
- Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ? (Залуу энтрепренерүүдэд)
- Бид яаж ийм царайтай болсон бэ? (Генетикийн ШУ)
- Молекулууд яагаад салдаггүй вэ? (Химийн ШУ)
- Бид яаж Олимпын тамирчид болох вэ? (Олимпын наадам, спорт)
- Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ? (Энгийн, аравтын бутархай, процент)
- Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ? (Эрүүл мэнд, дадал зуршил)
- Өгөгдлийг хэрхэн график болгох вэ? (График зураг, статистик)
гэсэн цувралууд багтсан байна.