Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ?

Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ?
Энэ бол Залуу Энтрепренерүүдийн ном юм. Энэ номд хүүхдүүд мөнгийг хэрхэн ухаалгаар олох, олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулах тухай олон сонирхолтой санаа, зөвлөгөөг агуулсан байгаа. Асуулт, хариултаар баяжуулсан энэ хөгжилтэй ном нь өнгөлөг зураг, сонирхолтой баримтуудтай бөгөөд мөнгөтэй холбоотой бүхий л зүйлийг багтаажээ. Мөнгө олох аргууд ч үнэхээр олон! Жишээлбэл, Ундааны мухлаг ажиллуулах, Машин угаалгын авсаархан үйлчилгээ, Амьтан усанд оруулах жижиг бизнес, Найдвартай хүүхэд асрагчийн ажил, Гэр харж өгөх, Улирлын чанартай ажил хийх гэх мэт. Эдгээр санаанууд бүгд өөрийн гэсэн давуу талтай, туршиж үзэхэд хөгжилтэй, урамтай байх болно!
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг өгөх эдгээр номууд орчин цагийн ухаалаг жаалуудын хэрэгцээ, сонирхол, суралцах арга барилд нэн тохиромжтойн дээр, тун чиг хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан танин мэдэхүйн 10 цуврал номд:
- Компьютер хэрхэн ажилладаг вэ? (Программчлалын тухай)
- Гал хэрхэн байгалийг хамгаалдаг вэ? (Галын экологи)
- Ус хэрхэн эргэлддэг вэ? (Усны эргэлт экологи)
- Бид яаж ийм царайтай болсон бэ? (Генетикийн ШУ)
- Молекулууд яагаад салдаггүй вэ? (Химийн ШУ)
- Бид яаж Олимпын тамирчид болох вэ? (Олимпын наадам, спорт)
- Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ? (Энгийн, аравтын бутархай, процент)
- Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ? (Эрүүл мэнд, дадал зуршил)
- Өгөгдлийг хэрхэн график болгох вэ? (График зураг, статистик)
гэсэн цувралууд багтсан байна.