Бид яаж Олимпын тамирчид болох вэ?

Бид яаж Олимпын тамирчид болох вэ?
Энэ бол Олимпын наадам болон тамирчид, их спортыг тун ч сонирхолтойгоор харуулсан ном юм. Хүүхэд энэ номоос ирээдүйн сайхан мөрөөдөл, зөв ёс суртахуун, тэсвэр хатуужлын үнэ цэнийг ойлгож мэдэх болно. Энэхүү хөгжилтэй асуулт хариултын номд гайхамшигт Олимпын наадмын түүх, тамирчид хэрхэн бэлтгэдэг, алдартай тамирчид, тэдний амжилтаар тогтохгүй олон сонирхолтой зүйлийн тухай бичжээ.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг өгөх эдгээр номууд орчин цагийн ухаалаг жаалуудын хэрэгцээ, сонирхол, суралцах арга барилд нэн тохиромжтойн дээр, тун чиг хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан танин мэдэхүйн 10 цуврал номд:
- Компьютер хэрхэн ажилладаг вэ? (Программчлалын тухай)
- Гал хэрхэн байгалийг хамгаалдаг вэ? (Галын экологи)
- Ус хэрхэн эргэлддэг вэ? (Усны эргэлт экологи)
- Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ? (Залуу энтрепренерүүдэд)
- Молекулууд яагаад салдаггүй вэ? (Химийн ШУ)
- Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ? (Энгийн, аравтын бутархай, процент)
- Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ? (Эрүүл мэнд, дадал зуршил)
- Өгөгдлийг хэрхэн график болгох вэ? (График зураг, статистик)
гэсэн цувралууд багтсан байна.