Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ?

Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ?
Энэ бол тоо бодлогыг маш энгийн, хялбархан, хөгжилтэйгөөр ойлгуулах ном. Өөрөөр хэлбэл энгийн бутархай, аравтын бутархай, процентын тухай математикийн ном. Энэ гурав ямар учиртай болох, хоорондоо ямар уялдаатай болохыг олж мэдэх гайхамшигт тоо бодлогын аялалд бидэнтэй нэгдээрэй! Энэхүү хөгжилтэй асуулт хариултын номд өдөр тутмын амьдралд процент, аравтын бутархай, энгийн бутархайг хэзээ, хэрхэн ашигладаг, мөн тэдгээрийг хялбархан ойлгоход чинь туслах тоо баримтаас эхлээд ойлгомжтой, инээдтэй зураглал хүртэл бүх зүйлийг багтаасан болно!
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг өгөх эдгээр номууд орчин цагийн ухаалаг жаалуудын хэрэгцээ, сонирхол, суралцах арга барилд нэн тохиромжтойн дээр, тун чиг хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан танин мэдэхүйн 10 цуврал номд:
- Компьютер хэрхэн ажилладаг вэ? (Программчлалын тухай)
- Гал хэрхэн байгалийг хамгаалдаг вэ? (Галын экологи)
- Ус хэрхэн эргэлддэг вэ? (Усны эргэлт экологи)
- Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ? (Залуу энтрепренерүүдэд)
- Бид яаж ийм царайтай болсон бэ? (Генетикийн ШУ)
- Молекулууд яагаад салдаггүй вэ? (Химийн ШУ)
- Бид яаж Олимпын тамирчид болох вэ? (Олимпын наадам, спорт)
- Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ? (Эрүүл мэнд, дадал зуршил)
- Өгөгдлийг хэрхэн график болгох вэ? (График зураг, статистик)
гэсэн цувралууд багтсан байна.