Өгөгдлийг хэрхэн график болгох вэ?

Өгөгдлийг хэрхэн график болгох вэ?
Энэ бол график зураг, статистикийн тухай тун ч хэрэгцээтэй ном юм. Статистик гэгч тоон ухааны ер бусын сонирхолтой ертөнцийг нээн илрүүлцгээе, найзууд аа! Өгөгдөл хэрхэн цуглуулж, график хэрхэн зурж, өдөр тутмын амьдралдаа яаж ашиглахыг та бүхэн энэ номоос сурна. Хэрхэн зөв, алдаагүй дүгнэлт гаргах, харьцуулсан баганан график, дугуй график, хаана хэзээ гажуудал үүсдэг зэргийг хөгжилтэй, сэтгэл татам зураг дүрслэлээр харуулсан тул хүүхэд бүхэнд таалагдах нь дамжиггүй. Хамгийн гол нь амьдралын тун чухал мэдлэгийг авч чадна шүү.
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг өгөх эдгээр номууд орчин цагийн ухаалаг жаалуудын хэрэгцээ, сонирхол, суралцах арга барилд нэн тохиромжтойн дээр, тун чиг хэрэгцээтэй сэдвүүдийг багтаасан танин мэдэхүйн 10 цуврал номд:
- Компьютер хэрхэн ажилладаг вэ? (Программчлалын тухай)
- Гал хэрхэн байгалийг хамгаалдаг вэ? (Галын экологи)
- Ус хэрхэн эргэлддэг вэ? (Усны эргэлт экологи)
- Хүүхдүүд яаж мөнгө олж болох вэ? (Залуу энтрепренерүүдэд)
- Бид яаж ийм царайтай болсон бэ? (Генетикийн ШУ)
- Молекулууд яагаад салдаггүй вэ? (Химийн ШУ)
- Бид яаж Олимпын тамирчид болох вэ? (Олимпын наадам, спорт)
- Найзуудтайгаа хэрхэн хуваалцах вэ? (Энгийн, аравтын бутархай, процент)
- Саван бидний гарыг яаж цэвэрлэдэг вэ? (Эрүүл мэнд, дадал зуршил)
гэсэн цувралууд багтсан байна.