Диваажингийн цэцэрлэг
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
“Үлгэрийн хаан” өргөмжит Ханс Кристиан Андерсений (1805-1875) амьдралын үнэний эрэл хайгуул, чин шударгыг эрхэмлэх уриа дуудлагаар дүүрэн үлгэрүүд зохиогдсон цагаасаа эхлэн уншигчдыг байлдан дагуулсаар иржээ. Бид Х.К.Андерсенийг үлгэрийн зохиолч гэдгээр нь сайн мэддэг бөгөөд “үлгэрийн” гэдэг тодотголоор нь хүүхдийн зохиолч гэж оноон нэрлэж даджээ. Судлаач Йохан Милиусын хэлснээр Андерсений үлгэрүүд нь хүүхдэд л зориулагдсан уламжлалт хэлбэрийн шидэт үлгэрүүд биш томчуудад хандсан шүүмжлэлт үлгэрүүд юм. Романтик зохиолуудад гардаг нийгмийн шүүмж түүний зохиолуудад түгээмэл. Уран бүтээлчийнхээ хувьд тэрээр Й.Гёте, В.Гюго, У.Уитман нарын адилаар романтик арга барилаар бичдэг байсан нь бүтээлүүдэд нь илхэн байдаг.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-9003-4-2
- Тохиромжтой нас : Бүх насныханд
- Худалдаанд гарсан огноо : 2024-07-29
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 158 нүүр
- Эрхлэн гаргасан :
Анд хэвлэлийн газар
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 290 гр
- Хэмжээс : 218 x 173 x 8 мм
ISBN-13 | 978-9919-9003-4-2 |
---|---|
Тохиромжтой нас | Бүх насныханд |
Худалдаанд гарсан огноо | 2024-07-29 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 158 нүүр |
Эрхлэн гаргасан | Анд хэвлэлийн газар |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 290 гр |
Хэмжээс | 218 x 173 x 8 мм |
Зохиолчийн талаар
Ханс Кристиан Андерсен нь хүүхдийн зохиолуудаараа алдаршсан Данийн зохиолч юм. Тэрээр 1805 оны 4 сарын 2-ны өдөр мэндэлжээ. Түүний Эрэлхэг тугалган цэрэг, Цасан хатан, Бяцхан лусын дагина, Ямх охин, Чүдэнз зардаг охин, Нугасны муухай дэгдээхэй зэрэг үлгэрүүдийг нь дэлхийн олон орны хүүхдүүд уншиж өсдөг билээ. Түүний бүтээлүүд дэлхийн 150 гаруй хэлээр орчуулагдсан байдаг бөгөөд зохиолуудаас нь сэдэвлэсэн хүүхэлдэйн кино, уран сайхны кино, бүжгэн жүжиг ч бий.
Түүний даруухан гарал үүсэл нь Андерсенийг өсвөр нас хүртлээ албан ёсны боловсролтой болоход нь саад болсон ч тэрээр мөрөөдлөө биелүүлэхээр Копенгаген руу явжээ. Түүний анхны ажил нь дуурийн дуучин, тайзны жүжигчин болох байсан боловч амжилтад хүрсэнгүй. Үүнийг харгалзан тэрээр роман, жүжиг хэвлүүлж эхлэв. Гэхдээ түүнийг дэлхий дахинд алдартай болгосон салбар бол гайхалтай үлгэрийн цуглуулгууд нь юм.
Андерсены үлгэр-зохиол жирийн нэгэн шидэт адал явдлын тухай өгүүлдэггүй. Хүний амьдралын, ерөөс оршин тогтнохуйн утга учрын тухай гүн гүнзгий бодрол бясалгал, нарийн тансаг мэдрэмжийг хэн ч олж харж, ойлгож мэдэрч болох шидэт үлгэрийн энгийн хэлээр өгүүлсэн байдаг. Ямар үйлийг сайн сайхан үйл хэрэг хэмээдэг болох, түүнийг хэрхэн яаж бүтээж, бий болгож, бас хайрлан хамгаалж болдог тухай, тэр сайн сайхны, ерөөс эгэл амьдралын үнэ цэнийн тухай ч өгүүлнэ. Түүний үлгэрүүдэд гэгээн ухаарал, харуусал, хайр энэрэл, бас хөнгөн мэт атлаа гүн утгатай хошин шоглолууд нягт сүлэлдэнэ. Үлгэр бүр нь хүн бүхний сайтар мэддэг тийм л амьдралын тухай хүүрнэж буй мэт байна. Хүний дотоод сэтгэлийн гоо сайхан нь орчин тойрны эгэл жирийн ширээ сандал, шаахай, эсвэл шумуул зэрэгтэй хэрхэн яаж уусан нэгдэж буй тухай өгүүлэх билээ. Андерсений шидэт үлгэрүүд нь нэг талаас ардын аман зохиолын онцгой шинжийг агуулдаг ч нөгөө талаар сонгодог уран зохиолд илэрдэг олон нарийн мэдрэмж, гүн агуулгуудаар нэн баялаг юм.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй