Сийлэн Самба хоёр: Нууцын эрэлд
"Сийлэн, Самба хоёр" цувралыг бага насны хүүхдэд зориулсан бөгөөд уншихад хялбар, зурагт ном учраас уйдахгүй, сонирхолтой. Гол дүрийн хоёрт тохиолдох хөгжилтэй түүхүүдийг бага насныханд тулгардаг зүйлсээр жишээ татсан бөгөөд уг дүрээр дамжуулж аливаа асуудлыг даван туулах зориг, тэвчээр, өөрийгөө дайчлах зэрэг эерэг үлгэр дуурайллыг үзүүлэх цуврал ном юм.