Надтай үлдээч, Сэм

Надтай үлдээч, Сэм
Нуурын эрэгт хамтдаа суугаад усны толиог ажлаа. Ягааран харагдах тэнгэрт үүлс хөвнө. Нар битгий жаргаасай. Түүнтэйгээ хамт суугаад л, ярилцаад л, зөвхөн өөрсдийнхөө ойлгох хошин ярианд инээлдээд л, бүх зүйл энэ л хэвээрээ байгаасай. Би түүнээс харц салгахгүй ширтэнэ. Сайхан инээмсэглэл, дух дарсан гил хар үс, борлосон арьс... Цаг хугацааг зогсоох сон, тэгээд эндээ үүрд үлдэх сэн. Даанч чадахгүй. Зүүдэндээ ч түүнтэй үүрд хамт байж чадахгүй.