Суварга хайрхан уулд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа - III

Суварга хайрхан уулд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа - III
Байгаль цаг уурын онцлог нөхцөлдөө тохируулан нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлж ирсэн монголчуудын байгаль дэлхийн тааламжтай байдлыг хүсэх, ээл ивээлд нь багтах, хүсэл эгээрлээ даатгах учир холбогдол бүхийн уламжлалт ёслол, зан үйл нь уул хайрхдын тахилга юм. Уул хайрхдын тахилга нь цар хүрээгээр өрх гэр, ураг төрөл, нутаг орны зэрэг хэд хэдэн хэлбэртэй байхаас хамгийн өргөн нь төрийн тахилга мөн. Төрийн тахилгат Суварга хайрхан уулд холбогдох түүх, шашин, соёлын судалгаа 3 боть бүтээлийн 3 дугаар ботиор Суварга хайрхан уулын тахилгад холбогдох судар ном, түүнд зориулсан дуу, шүлэг, магтаал, баримт материалыг эмхэтгэн уншигч танаа өргөн барьж байна.