Ардчилал гэж юу вэ?

Ардчилал гэж юу вэ?
Энэхүү ном нь ардчиллын мөн чанар, ашиг тус, хязгаар, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг тайлбарласан ардчиллын хөтөч ном юм. Ардчиллыг хэн бүхэнд хялбараар ойлгуулах нь номын маань зорилго. Өөрсдийгөө ардчиллын талаар гайгүй сайн мэднэ гэж боддог хүмүүс хүртэл ардчиллын шүүмжлэхүйц шинж чанаруудыг нь анзааралгүй өнгөрөөчихсөн байдаг тул тэдэнд ч ном маань тустай. Ардчиллын түүхийг тоймлож, ардчилал гэх үг нь хэрхэн өөрчлөгдөж байгааг дурдаж,ардчилалд хүргэх арга замуудыг хэлж өгөх ба ардчиллын хязгаар, ардчиллын давуу болон сул талуудыг хураангуйлна. Эцэст нь, яагаад өнөөдөр хүмүүс ардчилалд итгэл алдарч буйг авч хэлэлцэн, асуудлын шийдлийг санал болгосноор ном төгсөнө."