Боловсрол, ажил мэргэжлийн олон улсын стандарт, ангилал
"БОЛОВСРОЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, АНГИЛАЛ" НОМ ХЭВЛЭГДЛЭЭ
Энэ бүтээлд боловсрол, сургалтын чиглэлийн (ISCED-F) 2013 оны шинэчилсэн хувилбарт нарийвчилсан чиглэл бүрийн хичээлийн агуулгыг тодорхойлсон бөгөөд тодорхойлолт бүр тухайн чиглэлүүдэд хамаарах хичээл болон бусад чиглэлд хамаарах зарим онцгой тохиолдлуудын жишээг агуулсан байна.
Ингэснээр, 2 чиглэлийн агуулга ижил төстэй байгаа тохиолдолд нэг чиглэлийг нөгөө чиглэлээс ялгахад тустай.
Мөн хичээлүүд болон чиглэлүүдийн үсгэн болон индексийн жагсаалт бий.
Эдгээр жагсаалтад чиглэлүүдийн тодорхойлолтод дурдсанаас илүү олон хөтөлбөрийн жишээг багтаасан.
Бүх боломжит чиглэлийн индексүүд болон тэдгээрийн ангилал дахь агуулгыг хураангуйлан оруулсан.
ISCO-08 нь үндэсний хэрэглээнд нийцүүлэх эсвэл түүнтэй холбоотой үндэсний ангиллыг боловсруулах практик ажлуудын удирдамж зааварчилгаа болох ба ISCO-08-ыг ашиглахтай холбоотойгоор өөр өөр улс үндэсний туршлага, мэдээллийн эх сурвалжууд, шаардлагатай хэрэглэгдэхүүний жишээ зэрэг энэхүү номонд багтсан.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь нэг улс үндэстний туршлага, эх сурвалж, хэрэглэгдэхүүн зэргийг нөгөө улсынхаас илүүд авч үздэггүй бөгөөд иймэрхүү асуудлыг огт дэмждэггүй.
Тухайн үндэсний хэмжээнд үүссэн асуудлуудыг хэрхэн шийдэж байсан талаарх практик олон жишээ уг номонд дурдагдсан болно.