Болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангая

Болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангая
Хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодохоор хорвоо дэлхий түгшүүртэй газар мэт санагдаж магад. Бага насны хүүхдүүд өдөр тутамдаа аюулгүй байдлаа хангаж, эрсдэлт нөхцөлд бэлтгэлтэй байхад туслах суурь чадваруудыг эзэмших чадамжтай байдаг. Энэхүү ном хүүхэд багачуудад энгийн үг хэллэг, зураг дүрслэл ашиглан хэрхэн болзошгүй аюулаас сэргийлэх, бусдаас тусламж хүсэх, зааварчилгааг мөрдөх, эд зүйлийг болгоомжтой хэрэглэх, урьдчилж төлөвлөх гэх мэт олон зүйлсийг сургах болно.
Чанга унших зориулалт бүхий энэхүү ном нь томчуудад зориулсан харилцан ярилцаж чиглүүлэх асуулт, хүүхдүүдийн ойлголтыг бататгах тоглоом, дасгал ажлын хэсгүүдээс бүрдсэн.