Үүлэн зардас
Эртний Энэтхэгийн суут яруу найрагч Калидаасын хосгүй бүтээл “Үүлэн зардас” ахин хэвлэгдлээ. Хайр дурлал, бат журмыг магтан дуулсан энэхүү дууллыг Бямбын Ринчен гуайн орчуулгаар та бүхэнд хүргэж байна. Эл яруу найраглал нь зөвхөн хайрын түүх бус, Энэтхэгийн сонин сайхан газар орон, үлгэр домог, хүний сэтгэлийг нэгэн зэрэг тольдон харуулсан үнэ цэнтэй бүтээл билээ.