Үлэг гүрвэлүүд
Үлэг гүрвэлүүд
Хүүхдэд үлэг гүрвэлүүдийн талаар танилцуулсан, танин мэдэхүйн зурагт ном. Тус номд үлэг гүрвэлүүдийн биеийн бүтэц, төрөл зүйл, археологийн олдворууд зэрэг сонирхолтой баримтуудыг энгийн, ойлгомжтой хэллэгээр тайлбарлана. Та номын хуудаснуудыг эргүүлэнгээ, хүүхдээсээ “Хамгийн жижиг үлэг гүрвэл ямар хэмжээтэй байсан бэ?”, “Өдтэй үлэг гүрвэл байсан уу?”, “Үлэг гүрвэлийн чих ямар байсан бэ?” зэрэг сонирхолтой асуултуудыг асууж, Дэйв үлэг гүрвэлийн тухай комик, хөгжилтэй дуу, шүлгийг хамтдаа уншин, мэдлэгийг нь хөнгөхөн байдлаар тэлэх боломжтой. Энэ ном таны хүүхдэд археологи, биологийн шинжлэх ухааны анхан шатны ойлголтыг өгөх болно.
