Хөл хорионы хэсүүлч
Ковид цар тахлын хөл хорионы дэглэм ноомой нь дэндсэн эрдэмтний амьдрах хэв маяг хийгээд амьдралын философи, ертөнцийг үзэх үзлийг орвонгоор эргүүлж орхино. Хэзээ тахал тусаж мэдэх тодорхой бус айдаст автсан эрдэмтэн нэг л мэдэхэд цуврал алуурчин, гаж хүчирхийлэгч болон хувирна. Энэ хөл хорио хэзээ нэгэн цагт тавигдаж энгийн амьдралд шилжих болвол хийсэн хэргийнхээ ул мөрийг хэрхэн баллах вэ гэх айдас түүнийг зовооно. Тиймээс хөрс судлалын эрдэмтэн мань эр цогцоснуудыг устгах шинжлэх ухааны өвөрмөц туршилт хийхээр шийднэ